“The HU” хамтлаг дэлхий нийтэд дахин хүлээн зөвшөөрөгдлөө

2019-12-16 350

Хойд Америкийн хард-рок урсгалын “Revolver” сэтгүүл 2019 оны шилдэг 10 клипийг нэрлэсэн байна. Шилдэг арвын тоонд орсон Chelsea Wolfe, Belzebubs, Rammstein, Ghostemane зэрэг хамтлаг дуучдын эгнээнд Монголын “The Hu” хамтлаг нэрлэгдэж, “Great Chinggis Khaan” дууг нь онцолжээ.

Уг сэтгүүлд  Та эрэлхэг баатруудыг үзэхийг хүсч байгаа бол энэ видиог үзэх хэрэгтэй. ”Great Chinggis Khaan”   дуу нь Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Чингис хааны тухай өгүүлэх бөгөөд клипний зураг авалтыг их хааны төрсөн нутаг Бурхан халдунд авсан байна. Хамтлагийнхан -30 хэмийн хүйтэнд зураг авалтад орсон ч дайчин байдлаа алдаагүй” хэмээн бичжээ.

Шилдэг 10 клипийг танилцуулж байна

Bring Me the Horizon – “In the Dark”

Ghostemane – “Gatteka”

Lindemann – “Steh Auf”

Poppy – “Scary Mask”

Marilyn Manson – “God’s Gonna Cut You Down”

Polyphia – “Look but Don’t Touch”

The HU – “Great Chinggis Khaan”

Chelsea Wolfe – “Be All Things”

Belzebubs – “Cathedrals of Mourning”

Rammstein – “Deutschland”

Холбоотой мэдээ