ГАР УТАС ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

2020-10-27 41

Өчигдөр /2020.10.26/ 18.00 цагийн орчимд Чингэлтэй дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн сурагч 11 настай хүүгийн гар утсыг бүлэг этгээдүүд дээрэмдэж биед нь халдсан хэрэг гарчээ.  Цагдаагийн байгууллагаас сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэд 160-170 см өндөртэй аж. Үүнээс гадна сургуулийн орчимд эргүүл хийж, хяналт тавих үүрэгтэй “school police” нарыг хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийнхан анхааруулсан юм.

Холбоотой мэдээ