Ой таван сартай дагавар хүүгээ саваагаар зодож амийг нь хөнөөжээ

2020-10-26 165

Бяцхан хүүхдүүд хамгийн их хамгаалуулах, хайр халамжийг мэдрэх учиртай гэр бүлийн хүрээндээ элдэв хараалын үгсээр доромжлуулан  харгисаар зодуулж, хүчирхийлэлд өртөн нас барсаар байна.

Өнгөрсөн сард 9 настай охин хойд эцгийнхээ гарт зодуулан шархаа даалгүй тэнгэрийн орныг зорьсон харамсалтай мэдээ олон хүрч “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТЭВЧДЭГГҮЙ ХҮН БАЙЯ” хэмээх жагсаал өрнөөд авсан. Гэтэл дахин нэгэн бяцхан зүрх харгислал дунд амиа алджээ.

Энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт  1 нас 5 сартай дагавар хүүгээ зодож хөнөөсөн жигшүүрт хэрэг гарлаа.

Хэргийг тодруулбал,Тухайн хэрэг гарсан өдөр хойд эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүү цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байжээ.

Хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авсан аж. Мөн дээрх хэргийг мөрдөн шалгаж өмнө нь хүчирхийлдэг байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Холбоотой мэдээ