С.Жавхлан хэсэг амрахаар шийдэж, энэ сарын 25-ны тоглолтоо хойшлууллаа

2020-10-24 80

Зохиолын дууны ханхүү гэгддэг байсан С.Жавхлан өдгөө төрийн сэнтийгээс бууж ирэхдээ үзэгч түмэндээ уран бүтээлийн тоглолтоор бэлэг барьж, зохиолын дууны хаан болсноо харууллаа. Эрхэм гавьяат маань өчигдөр Улаанбаатар паласын концертын их танхимнаа дөрөв дэх өдрийн тоглолтоо хийсэн. Улмаар тоглолтыг үзэх үзэгчдийн хүсэлт их байгаа тул энэ сарын 25-нд дахин тоглохоо мэдэгдсэн ч жаахан амрахаар шийдэж, тоглолтоо хойшлуулжээ.

Энэ талаар гавьяат өөрийн цахим хуудаснаа “За ах дүүсээ тасалбарын хэрэгцээ дэндүү их байна. Жавхлангийн чинь чадвар дэндүү ядарсан байдалтай байна. Чин үнэнээ хэлэх шиг сайхан зүйл байхгүй. Миний хувьд үзэгч түмнээ хуурдаггүй, үнэнээрээ дуулдаг хүний хувьд, мөн улс төрд чиг үнэнээ хэлдэг, басхүү уул усандаачиг үнэнээрээ залбирдаг, улс түмэндээ чин үнэнээ дуулдаг хүний хувьд дэндүү их хүмүүсийн хүсэлт байгаа болохоор багталцаж шингэлцэхгүйнэ ах дүүсээ. Иймийн учир хүү нь та бүхэндээ дахин нүүгээд очихоор боллоо! Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу Эзэн их Чингис хааныхаа мэндэлсэн өдөр Яармагийн мэлхий ордонд очихоор боллоо. Жаахан амармаар байна. 25-ны өдрөө хойшлууллаа шүү манайхаан өршөөгөөрэй…” хэмээжээ.

Тэгэхээр дуунд дуртай монгол түмэн маань ирэх арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд хайртай дуучинтайгаа дахин учран золгох нь ээ.

Холбоотой мэдээ