Иргэд гарцгүй газраар гарч яваад машинд мөргүүлэх тохиолдол их гарч байна

2020-10-22 72

Иргэд гарцгүй газраар гарч яваад машинд мөргүүлэх тохиолдол их гардаг байна. Өнөөдөр гэхэд Гранд плазагийн ард талын төв зам дээр 50 гаруй насны эрэгтэй гарцгүй газраар гүйж яваад Приус 20 маркийн машинд мөргүүлж биедээ хүнд гэмтэл авчээ.

Тухайн иргэний хувьд машин сүлжиж гүйсэн бөгөөд гуравдугаар эгнээнд явж байсан дээрх приус маркийн машин хурдтай өнгөрөхдөө ийнхүү мөргөсөн байна.

Ийм тохиолдолд гарцгүй газраар гарч яваа иргэн хүн өөрөө бурууддаг учир замын хөдөлгөөнд оролцохдоо иргэд болон жолооч нарыг болгоомжтой соёлтой оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ