УИХ-ын гишүүн, хөтлөгч П.Анужин ам ангайх болгондоо асуудалд орж байна

2020-10-21 137

Монголчууд төр түшилцэж байгаа эрхмүүдээс холын бодлого, гол ч ухаан л шаарддаг ард түмэн. Тэгвэл Hero энтертаймент студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан П.Анужин 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан.

Тэрээр Монгол төрийн хүн болоод Төрийн ордонд олны өмнө хоёр удаа үг хэлээд л асуудалд орж байна. Тодруулбал, тэрээр “Монгол дээлийн хээ”-г хуульчлах талаар ярьсан олны дургүйцлийг хүргэж, Ерөнхийлөгч Х.Баттулга ч намрын чуулганыг нээж хэлэх үеэрээ түүнийг шүүмжилсэн.

Тэгвэл саяхан Улсын их хурлаар эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Эмийн хөнгөлөлтийн тухай ам уралдаад ярих юм. Өнөөдөр монгол хүний хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ, тоон үзүүлэлт байна уу. Өнөөдөр бид хэдэн хувийн эмийн бүрэн хамааралтай болгочхоод эмийн бизнесийг төрийн бодлого болгож, яриад байна вэ. Харамсалтай байна” гэж хэлсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна.

Эх сурвалж: isee.mn

Холбоотой мэдээ