“Согтуугаар Төрийн ордны хашаа мөргөсөн этгээд цагдаа биш”

2020-10-21 179

Олон нийтийн цахим сүлжээнд “Согтуу цагдаа машинаараа явган зорчигч гэмтээж, төрийн ордны хашааг мөргөжээ” гэх мэдээлэл ташаа мэдээлэл болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Засгийн газрын ордны баруун урд талын хашааг автомашин мөргөчихлөө” гэсэн дуудлага мэдээллийг 10 дугаар сарын 18-ны өдрийн 06:23 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 25 настай, хувийн байгууллагад менежер ажилтай А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол үйлдсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Т

ухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар, энгийн хувцастай, согтууруулах ундаа хэрэглэсэн асуудалд албаны шалгалтыг явуулж байна.

Холбоотой мэдээ