Цаг агаарын аюултай үзэгдлээс болж Даланзадгад сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо

2020-10-20 143

Цаг агаарын аюултай үзэгдлээс болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд өнөөдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.

Энэ талаар Салхины хүч эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй болж байгаа тул Даланзадгад сумын хэмжээнд ѳнѳѳдрийн Сургууль, Цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа.

Үдээс хойшийн ээлжүүд хичээллэхгүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгнѳ.

Иргэд хол ойр явахгүй байхыг анхааруулъя! Мѳн аян замд явж байгаа иргэд, малчид анхааруулах шаардлагатай байна хэмээн Даланзадгад_Онцгой_комиссоос мэдээлсэн байна. 

 

Холбоотой мэдээ