Хүүгийн ээж Б.Э: “Хүүхдээ үгэнд орохгүй байхаар нь хашраах гэж орцонд нүцгэн зогсоосон”

2020-10-20 304

Өнгөрөгч аравдугаар сарын 18-ны өдөр бага насны 7-8 орчим настай эрэгтэй хүүхэд дотуур өмдтэй, гэртээ орж чадахгүй, хаалгаа тогшоод уйлж буй зургийг “Алтай” хотхоны оршин суугч эмэгтэй олон нийтийн сүлжээнд тавьсан. “Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны … тоотод гэртээ орж чадахгүй уйлж буй хүү байна” гэх дуудлага мэдээлэл аравдугаар сарын 09-ний оройн 00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тухайн үед дуудлагаар очсон цагдаа хаалгыг нь 8 орчим минут тогшсон боловч дуу чимээ өгөлгүй, хаалгаа тайлаагүй байна. Улмаар уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж хүүгийн ээж Б.Э-ээс мэдүүлэг авахад “Хүүхдээ үгэнд орохгүй байхаар нь хашраах гэж орцонд нүцгэн зогсоосон” тухайгаа хэлсэн байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Х-д аюулын зэргийн үнэлгээг холбогдох байгууллагууд хийж, насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн биед гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч, хууль ёсны төлөөлөгчийг томилон сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багшийг байлцуулан мэдүүлэг авсан байна. Зөрчилд холбогдогч Б.Э-ээс мэдүүлэг авч “Хүүхэд гэр бүл хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй хүний бүртгэлд авсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Холбоотой мэдээ