“Айзам” хамтлагийн ахлагч Д.Ганболд тоглолтоо хийнэ

2020-10-19 510

“Айзам” хамтлагийн ахлагч Д.Ганболдын хүндэтгэлийн тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 13-нд, 19,00 цагаас “UB Palace”-ийн концертын их танхимд болохоор болжээ.

Тоглолтын тасалбар Ticket.mn сайтаар худалдаалагдах аж. Тоглолтод дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Цогдэлгэр тэргүүтэй уран бүтээлчид оролцох юм байна.

1990-ээд онд Орос орныг гэр бүлийн хамт зорьж, тэгвэл сүүлийн 30 жил урлагийн тайз, уран бүтээлээс холдсон, мөн автомашины осолд орж, эрүүл мэндийн, ахуй амьдралын хүнд хүчирт нухлагдсан Д.Ганболд үүгээр үзэгчдийнхээ өмнө удахгүй дахин тайзнаа гарах нь. Тэрбээр “Дахиад ганцхан удаа тайзан дээр гарчхаад нүд аних юмсан” гэж үзэгч түмэндээ хэлж бaйсан юм.

Холбоотой мэдээ