Хүйтэн орцонд нүцгэн уйлж зогссон хүүгийн асуудлыг шалгаж байна

2020-10-19 301

“Алтай” хотхонд бага насны хүүхэд дотуур өмднөөс өөр хувцасгүй, 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байгаа тухай мэдээллийг өчигдөр /2020.10.18/ тус хорооллын оршин суугч  Оршин суугчдын группэд нийтэлсэн нь олны сэтгэлийг эмзэглүүлээд байна.

Уг асуудлыг цагдаагийн байгууллага анхааралдаа авсан эсэхийг  ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад  “Энэ асуудлыг Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж байна.  Шалгалтын ажиллагаа  явагдаж байгаа учир одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Хүү байнгын хүчирхийлэлд өртдөг эсэх, тухайн өдөр ямар шалтгаанаар гэрийнхээ үүдэнд нүцгэн гарсан шалтгаан тодорхой болсны дараа эцэг эхэд нь  хариуцлага хүлээлгэх эсэх нь шийдэгдэнэ.  Мөн уг мэдээллийг нийтэлсэн иргэн цагдаагийн байгууллага, хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлэл хүргэх  үүргээ биелүүлж, хүүхдэд тусалсан эсэх нь анхаарал татаж байгаа юм.

Холбоотой мэдээ