Согтуу жолооч 42 настай эрэгтэйг гурван настай охины хамт мөргөөд зугтжээ

2020-10-19 82

Аравдугаар сарын 17-ны 18.45 цагийн орчимд СХД-н 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч А согтуугаар жолоо барьж, 42 настай эрэгтэй Э, гурван настай эмэгтэй Ц нарыг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин зугатаажээ. Осол гарган зугтааж явган зорчигчдыг хүнд гэмтээсэн жолоочийг эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

Холбоотой мэдээ