Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ

2019-08-01 160

ИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ардчиллын үнэт зүйл, Монголын ард түмний нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж, Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд “Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоох, засгийн эрх ард түмний эрх мэдэлд байх парламентын засаглалыг баталгаажуулж, нийгмийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн түүхэн ололт, амжилтад хүрч чадсан билээ.

Ардчилсан Үндсэн хуулийг шинээр батлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахын мөн чанар нь засаглалын хэлбэрийг сонгох асуудал байдаг. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын гишүүдийн 2015 онд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг Ардчилсан нам дэмжсэн хэвээр байна.

Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Ардчилсан нам дараах зарчмын байр суурийг илэрхийлж байна.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хүргүүлж буй саналын талаар мэдээлэл хийж байна.#ТөрийнОрдон2019.07.31

Posted by Ардчилсан Намын Бүлэг on Tuesday, July 30, 2019

Холбоотой мэдээ