СОГТУУГААР МАШИН БАРЬЖ АЙЛЫН ГЭР ДАЙРЧ ХОЁР ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ

2020-10-17 24

Дорнод аймаг Хөлөнбуйр сум 3-р багт өнгөрсөн шөнө (2020.10.16-ны 00.16 цагийн орчимд) Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрч, хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Ноцтой зам тээврийн ослын улмаас гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын 2 хүүхэд хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын хоёр хүний амь насыг хохирчээ. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна! Иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ