МУГЖ С.ЖАВХЛАНГИЙН “МОНГОЛООРОО БАЙГААСАЙ” ТОГЛОЛТ ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР ДАХИН ТОГЛОГДОНО

2020-10-17 36

С.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчираас наян настай буурай хүртэл даган дуулж уяран хайлж байна. түүний дуунууд одоо ч хуучнаараа сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагын алтан тайз, үзэгч, сонсогч фэйнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан гавъяат маань дахин тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.

УИХ-ын гишүүн асан, МУГЖ Самандийн Жавхлангийн “Монголоороо байгаасай” тоглолт өчигдөр Монгол бөхийн өргөөнд нүсэр болж гавъяат дуучин гэдгээ үзэгч, олон түмнийхээ өмнө батлан харууллаа. Үнэхээр ард түмний хайртай дуучин юм гэдэг нь эндээс тодхон харагдсан юм. Урлагын алтан тайзнаа эргэн ирсэн гавъяатынхаа дуунуудыг санасан ард түмний нижгэр алга ташилт, хайр хүндлэл бөхийн өргөөг дүүргэж байсан юм. Хайртай дуучнаа маш их хүлээж  уйлж дуулж байсан үзэгч олны сэтгэл үнэхээр сайхан байлаа.

Энэхүү тоглолт 10 дугаар сарын 21-нд монгол бөхийн өргөөнд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно.  Тоглолтыг үзэхийг хүсэж буй маш олон үзэгч фэйнүүдээс санал ирж байгаа учир цаашид үргэлжлэн үзэгчдийн хүсэлтээр тоглох магадлалтай байна.

          

Холбоотой мэдээ