Согтуу жолооч айлын гэрийг дайрч, хоёр хүний амь насыг хохироожээ

2020-10-16 64

Аравдугаар сарын 16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймгийн “Хөлөнбуйр сумын 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ. Улмаар монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, зургаан настай, эрэгтэй А нарын хоёр хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын хоёр хүний амь насыг хохироосон байна.

Аравдугаар сарын 12-15-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1171 дуудлага мэдээлэл иржээ. Үүнд зам тээврийн ослын шинжтэй 914  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –17
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Онхолдох хэлбэрээр -1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-4

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.10.13-ны 15:20 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Lexus-470 маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон.
  • 2020.10.13-ны 20:55 цагийн орчим Ховд аймаг Булган сум Алаг толгой баг /сумын төвөөс баруун урагш 15 км/ асфальтан замд Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Э, 31 настай, эрэгтэй Г нарын 2 хүний амь нас хохирсон.
  • 2020.10.13-ны өдөр 02:32 цагийн орчим БЗД-ийн 12 дугаар хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, Жанжин захын хойд замд Toyota aqua маркийн автомашины жолооч Г нь  явган зорчигч 49 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.
  • 2020.10.14-ний өдөр 14:45 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум Билгэх 2-р баг /сумын төвд/  шороон замд Toyota lund Cruiser 200 маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 47 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон.
  • 2020.10.15-ны 03:05 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сум 1-р багийн нутаг “Бэлийн өтөг” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/ шороон замд хувийн эзэмшлийн Hyundai Truck маркийн автомашин замын уруу өнхөрч, жолооч 34 настай, эрэгтэй С нь тээврийн хэрэгсэлдээ дайруулж амь хохирсон.
  • 2020.10.16-ны 01:45 цагийн орчимд Увс аймаг: “Тариалан сум 1-р баг Тээлийн гүүр гэх газарт Nord Benz маркийн  автомашин онхолдож, жолооч 25 настай, эрэгтэй Э, зорчигч 56 настай, эрэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирсон.

ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨГҮЙ 649 ЖОЛООЧИД АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 649 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Холбоотой мэдээ