Өчигдөр Цагдан хорих 423-р ангиас хоригдол оргожээ

2020-10-16 115

Өчигдөр буюу 10-р сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байсан 33 настай Э гэгч хоригдол оргожээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр өмнө нь Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан ба гэрээний дагуу Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байх үеээрээ ийнхүү оргосон байна.

Уг этгээд ойролцоогоор 16.00 цагийн орчимд оргосон гэх бөгөөд одоогоор түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид болон цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Холбоотой мэдээ