Нөгөө л Очирбатын Очирмаа дахиад л…

2019-12-16 304

2012 оны 9 сард Өмнөговь аймгийн Баяндалай сумын Хөх толгой гэдэг газар намаржиж байсан малчин айлыг согтуу жолооч жийп машинаар дайрч 4 хүний амь нас хохироосон аймшигт хэрэг болсон билээ. Тухайн үед тэд хадлан бэлтгэж ирээд илүү гэртээ эгч дүүс гурван эмэгтэй, гэрийн эзэгтэйн ганц хүү бас нэгэн эрэгтэй нийт таван хүн хооллож байсан гэдэг. Согтуу жолоочтой жийп машин гэрт нь цөмрөн орж ирээд хөөрхий эхийг ганц хүүтэй нь, мөн хамаатны 2 эмэгтэйн хамт газар дээр нь амь насыг нь хохироосон. Нөгөө нэг эрэгтэй нь хүнд бэртэл авч хөл дээрээ боссон ч сэтгэл зүйн шокноосоо гарч чадахгүй байсаар хожим амиа хорлосон байдаг. Үндсэндээ тэр согтуу жолооч 3 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 5 хүний аминд тэгж хүрсэн юм. Тэр хэргээс хойш ТЕРРА ЭНЕРЖИ гэх уул уурхайн компани олны танил болсон.
Учир нь тэр аймшигт хэргийн эзэн Б.Алтангэрэл нь уул уурхайн ТЕРРА ЭНЕРЖИ компанийн ажилтан бөгөөд, унаж явсан жийп нь мөн тус компанийх гэгдэж байсан ч сүүлдээ тэдний туслан гүйцэтгэгч ПОЛАРИС компанийх болж таарсан. Одоо ТЕРРА ЭНЕРЖИ компани олборлосон нүүрсээ зориулалтын бус замаар тээвэрлэсээр байна.

“Оготны чарлаан тэнгэрт хүрэхгүй” гэдэгтэй адил уурхайн нөлөөллийн бүсэд байгаа малчдын тэмцэл хүчин мөхөстөж ер нь хувь заяатайгаа эвлэрчээ.
ТЕРРА ЭНЕРЖИ КОМПАНИЙН МОНГОЛ ТАЛЫН АСУУДЛЫГ ГАРДАН ХАРИУЦДАГ ХҮН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН П.ОЧИРБАТЫН ОХИН ГЭНЭ.
П.Очирбатын охин О.Очирмаа нь ОХУ-ын Москва хотод элчин сайдын түр орлон гүйцэтгэгчээр сууж байхдаа нөхөр хурандаа Ш.Батжаргалын хамтаар ОХУ-д байх хугацаанд тамхины хэргээр 3-4 удаа баригдаж хууль бус наймаанд хутгалдсан мөн л эрэн сурвалжлагдаж байгаа юм.

Холбоотой мэдээ