СЕХ: Улсын хэмжээнд 15 цагийн байдлаар 31.5 хувийн ирцтэй байна

2020-10-15 44

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 15 цагийн байдлаарх санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, МТТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан нар мэдээлэл өгч байна.

Орон нутгийн сонгуулийн ирц 15:00 цагийн байдлаар аймгуудаар нь авч үзвэл:

  1. Архангай 40,2
  2. Баян-Өлгий 24
  3. Баянхонгор 42
  4. Булган 37,2
  5. Говь-Алтай 43,9
  6. Говьсүмбэр 31,9
  7. Дорноговь 34,6
  8. Дорнод 35,2
  9. Дундговь 35,5
  10. Завхан 42,2
  11. Өвөрхангай 36,2
  12. Өмнөговь 37,8
  13. Сүхбаатар 47,7
  14. Сэлэнгэ 29,1
  15. Төв 35,8
  16. Увс 43,1
  17. Ховд 40,1
  18. Хөвсгөл 28,5
  19. Хэнтий 39,3
  20. Дархан-Уул 22
  21. Орхон 29.

Ингэснээр аймгийн дүнгээр ирц 35,2 хувьтай байна.

  1. Багахангай 44,2
  2. Багануур 29,7
  3. Баянгол 28,5
  4. Баянзүрх 28
  5. Налайх 28,6
  6. Сонгинохайрхан 25
  7. Сүхбаатар 29,4
  8. Хан-Уул 27
  9. Чингэлтэй 23,2

. Сонгуулийн тухай хуулиар саналын хуудасны зургийг олон нийтэд мэдээлж болохгүй. Тэрнээс бол би саналаа өглөө, санал өгөх гэж байна гэх асуудал байж болно.

Холбоотой мэдээ