Өвөр Монголд хонины хорголыг 39-50 юанаар худалдаалж байна

2020-10-15 98

Монголчууд таван хошуу малынхаа тэр дундаа үхэрийн аргал, адууны хомоолыг түлш болгон хэрэглэдэг бол Өмнөд монголын хотуудад хонины хорголыг хөрсний бордоо болгон зардаг байна.

Тодруулбал, ӨМӨЗО-ны ихэнх нутаг хуурай уур амьсгалтай тул хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор малчид ихээр худалдан авдаг байна. Хонины хорголыг янз бүрийн сав баглаа боодолтойгоор худалдаалдаг бөгөөд ихэвчлэн “Өвөр монголын цэвэр хонины хоргол” гэсэн шошготой хаддаг аж. Харин үнийн хувьд аль газрын хонины хоргол болохоос шалтгаалан 1 кг бүрийг 39-50 юанийн хооронд зардаг гэнэ.

Сонирхуулахад өнгөрсөн онд Хятадын Ледун, Дунфанг, Чанжианг, Линшуй зэрэг газруудад бүртгэлийн гэрчилгээгүй их хэмжээний хонины хоргол худалдаалж байсныг хураан авсан хэрэг бүртгэгдэж байжээ.

Эх сурвалж: Suzhou

Холбоотой мэдээ