Санал өгөх өдөр ажилтнууддаа чөлөө өгөөгүй албан байгууллагыг торгоно

2020-10-15 48

Сонгуулийн хуульд “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хэрэв зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8-гаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Тиймд орон  нутгийн сонгуулийн энэ өдөр хуулинд заасны дагуу бүх нийтээр амарч иргэд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өгөх ёстой. Энэ өдөр байгууллага, хамт олон ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгогчдыг санал өгөх боломжоор хангаж, чөлөө олгохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ