Улсын цирк, Ард кино театрыг улсын мэдэлд авах ажлыг судалж эхэлжээ

2020-10-14 56

Соёлын сайд С.Чулуун өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр “Кино үйлдвэр”, “Улсын Цирк”, “Лениний музей”, “Ард” кино театр зэрэг өмчийн маргаантай байгаа барилгуудыг улсын мэдэлд авч зүй ёсоор нь ашиглахаар хууль эрхзүйн орчныг судалж эхэлсэн.

Монголын циркчид дэлхийд эхний гуравт орохоор сайн уран бүтээлчидтэй. Гэтэл өнөөдөр майхан дотор шороон дээр тоглож байна. Ажлын хэсэг байгуулагдсан циркийн хувьчлалын асуудлыг судалж байна. Менежментийн гэрээгээр авсан хүмүүстэй уулзана. Циркийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Гэрээнд циркийн үйл ажиллагаа тасралтгүй явахаар тусгасан байгаа” гэлээ.

Мөн түүнчлэн тэрбээр “Байгалийн түүхийн музейг шинээр байгуулсны дараа Лениний музейг суллана. Энэ байранд Монголын уран зургийн галерей болон Дүрслэх урлагийн музейг нэгтгэж, нүүлгэн шилжүүлнэ. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг “Монгол кино” үйлдвэрийг Соёлын яам руу шилжүүлэх асуудлыг тавина” гэв.

Холбоотой мэдээ