Начин Э.Энхбатад 1.7 тэрбум төгрөгийн эмчилгээ хийгдээд байна

2021-08-13 109

Начин Э.Энхбатад 1.7 тэрбум төгрөгийн эмчилгээ хийгдээд байна

 

Улсын начин Э.Энхбат олимпын аварга Н.Түвшинбаярт з.о.д.уулж, х.ү.нд б.э.р.т.сэнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд БНСУ-ын эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд түүний эмчилгээнд нийт 1.7 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Уг төлбөрөөс одоогоор төлөгдөөгүй үлдэгдэл 420 орчим сая төгрөг байгаа юм байна.

Эмчилгээний зардлыг Н.Түвшинбаярын зүгээс төлж байгаа гэх мэдээлэл гарсан ч түүний өгсөн мөнгө эмчилгээнд зарцуулсан нийт мөнгөн дүнгийн талаас бага хувийг бүрдүүлсэн бөгөөд сүүлийн үед Н.Түвшинбаяр Э.Энхбатын ар гэрийнхэнтэй холбоо барихгүй, утасны дугаар зэргийг нь блоклосон байдалтай байгаа юм байна.

Эмчилгээний төлбөрийг нэн даруй барагдуулаагүй тохиолдолд тухайн эмнэлэг эмчилгээгээ зогсоож, өвчтөнийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхээ ар гэрийнхэнд нь удаа дараа мэдэгдэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр Н.Түвшинбаяр нь цагдан хоригдож байхдаа “хо.х.и.рогчийн эмчилгээний зардлыг цаг тухай бүрт нь барагдуулна” гэдэг амлалт өгч, хох.и.ро.гчийн өмгөөлөгч нарын зөвшөөрлөөр батлан даалтад гарсан юм байна.

Э.Энхбатын биеийн байдлын тухайд “Орчинтой харьцах харьцаа байхгүй. Хүнийг таних, харилцаа үүсгэх боломжгүй, бусдын бүрэн асаргаанд байгаа. Хувь хүний хувьд 130 гаруй килограмм жинтэй байсан бол тухайн үйл явдал болсноос хойш 30 гаруй килограмм жин алдсан. Жирийн хоол унд хэрэглэх боломжгүй, эмнэлгийн шингэн тэжээлээр хооллож байна” хэмээн түүний өмгөөлөгч, хуульч О.Санчирбал ярилцлагадаа онцолсон юм.

Холбоотой мэдээ