Сүхбаатар аймгийн Ганга нууранд болдог хунгийн чуулганд битгий яваач ээ хүмүүсээ

2020-10-13 292
Нүүдлийн шувуудийн хувьд манай оронд ирж зусч үржээд сэрүү орохоор дулаан орныг бараадан нүүнээ.
Тэр нүүдлээс өмнө сүрэглэн, явах бэлтгэлээ базаанаа.
Та нар ч гэсэн аяллын баг бүрдүүлдэг шиг. Тэгээд биесээ бэлднээ, энэ зуны ангаахайнууд бас хамт явнаа.
Хоол хүнс, хүч тамир гээд бүгдийг нөөцөлж аваад эндээс хятад, солонгос зарим нь тэрнээс ч хол нүүдэг юм аа.
Тэр урт, хүнд хэцүү аялалд тухтай бэлтгэх боломж олгохгүй хүмүүс очиж үргээгээд байхаар наад шувууд чинь нүүдлийн замдаа асар ихээр хорогдноо.
Дээрээс нь Сүхбаатар аймаг, ганга нуур орчим нь өөрөө маш эмзэг хөрстэй газар юм аа.
Тэр олон машин, хүний хөл хөдөлгөөнийг чинь даахгүй ээ.
Булаг шанд нь ширгээд өвс ногоо нь үхээд дууслаа. Та нарт хунгийн чуулган үзлээ гээд амьдралд чинь огтоосоо аз тохиож, баяжихгүй учраас зүгээр больчих оо.
Эко, Байгальд ээлтэй гэсэн уриатай хэдэн компани нь тийшээ битгий аялал зохион байгуулаач дээ

Холбоотой мэдээ