Б.Хурц нарт холбогдох давж заалдах шүүх хурал дахин хойшиллоо

2020-10-13 116

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдсон ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо. Учир нь тэдний өмгөөлөгч нь өөр шүүх хуралд  оролцож байгаа учир ийн хойшлуулсан байна.

Дээрх хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдрийн турш үргэлжилж шийдвэрээ гаргасан бөгөөд Б.Хурц, Г.Эрдэнэбат, С.Баяр, Ж.Мөнхгал нарт гурав, Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарт хоёр, Э.Өлзийбаярт нэг жил хорих оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг шүүх хурлын танхимаас сулласан билээ.

Холбоотой мэдээ