Жүжигчин Байлаа: Гутал тосолж, ундаа зарж, савхи будаж, нvvрс зөөсөн. Ажил хийж олсон мөнгөөрөө би 15 настайдаа аавдаа 32 угалзтай монгол гутал, ээждээ алтан ээмэг авч өгч байсан. Тэр үед аав, ээж хоёр минь яаж баярлаж байсныг одоо ч мартдаггүй👇👇👇

2021-08-10 97

Бvтээсэн дvрээрээ бусдыг инээлгэж явдаг “Комеди театр”-ын захирал, жvжигчин Б.Даваажав буюу Байлаатай ярилцлаа. Vзэсгэлэнт гэргийгээрээ үргэлж гангарч явдаг тэрбээр сvvлийн үед цахим орчинд х.ө.гжилтэй, эерэг бичлэг оруулж байгаа нь олны талархлыг хvлээгээд байгаа юм.

 

-Зураг авалт нь дуусахыг нэлээд хvлээлээ. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаагаас ярилцлагаа эхэлье?

-“Монгол хүн байна даа” дуу г.а.ргасан. Энэ дуу нь “Монгол хүн байна даа” хэмээх 12 ангитай контентын дуу. Уг контентоор Монгол өв сoёлыг, Монгол жудгийг, өвгөдийн сургаалийг харуулахыг зорьсон. Одоогоор бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-Таны бүтээсэн дvрvvд яагаад vл бvтэх талынх байдаг юм бэ. Бvтээсэн дvртэй нь холбоотойгоор хvмvvс таныг хэрхэн хүлээж авдаг вэ?

-“Танайх нvvрс тvлдэг, манайх п.а.пришка тvлдэг” гэдэг нөхөр байна, “Нөгөө л.у.хгар х.о.ригдол байна”, “Батаагийн найз х.у.лгайч байна” гэх зэргээр хvлээж авдаг. Э.с.рэг дvрийг сайн бvтээвэл жүжигчний ур чадвар харагддаг гэдэг ч ийм дvр таараад байдаг нь миний царайтай холбоотой байх. Уг нь а.мьдрал дээр тэр дvрээс огт өөр хүн. Тун рoмантик хvн.

 

-Гутал тосолж, ундаа зарж явсан хүү жүжигчин болоход амаргүй байсан уу?

-Миний бага нас Цагаан хуаранд өнгөрсөн. Би хоёр ах, нэг эгчтэй. Намайг 10 настай байхад а.р.дчиллын ш.у.урга д.э.гдэж, сургуулиа орхисон. Тэгээд гутал тосолж, ундаа зарж, савхи будаж, нvvрс зөөсөн. Ажил хийж олсон м.ө.нгөөрөө би 15 настайдаа аавдаа 32 угалзтай монгол гутал, ээждээ алтан ээмэг авч өгч байсан. Тэр үед аав, ээж хоёр минь яаж баярлаж байсныг одоо ч мартдаггүй. Харин 17 настайд аав минь н.ас б.арж, бvх зvйл о.р.онгоор э.р.гэсэн. Ингээд аавынхаа нэрийг г.а.ргасан хvн болохоор шийдсэн юм. Тэгээд оройн ангид сурч, арван жилээ дvvргээд дараа нь СУИС-ийн жvжигчний ангид элсч, жvжигчин болсон доо. Жvжигчин болох мэдээж амар байгаагүй.

-Сvvлийн үед цахим хуудаснаа “Дархлаагаа дэмжье” гэх эерэг бичлэгүүд оруулдаг болжээ. Ингэснээр vзэгчид таны ур чадварыг илүү сайн мэддэг болж байх шиг ажиглагдсан?

-Ц.ар т.а.хал нь дэлхий нийтийн уран бvтээл, эдийн засгийг зогсонги байдалд оруулаад байна. Ийм үед “Хэцvv байна” гээд суугаад байх нь байдлыг улам хvндрvvлнэ. Тиймээс Covid-19, сонгууль гээд бухимдалтай байгаа энэ үед өөрийн чадах зvйлээр эерэг байдал тvгээхийн тулд эртний, бүр мартагдсан дуунуудыг дуулж цахим хуудсандаа оруулж байгаа. Хүмүүс vvнийг маш гоёор хүлээж авч байна. Мөн шvvмжлэх хүмүүс ч байгаа.

-Юу гэж шvvмжилж байна вэ. Шvvмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-“Гитараа угаагаачээ”, “Чиний жvжигчин гэж юу байх вэ дээ” гэх зэргээр шvvмжилдэг. Тэгсэн ч би инээгээд л хvлээж авдаг, тэр шvvмжлэл дээр нь лайк дараад vлдээдэг. Манай эхнэр “Хүмүүс ингэж муухайгаар хэлээд байна. Бичлэг оруулахаа больвол яасан юм бэ” гэдэг ч би тэр хүмүүсийг хvндэтгэдэг.

 

-Гэргийтэйгээ танилцсан тvvх тань сонирхолтой юм билээ. Үзэсгэлэнт бүсгүйг өөрийн болгосон туршлагаасаа уншигчидтай хуваалцахгүй юу?

Надад маш сайхан эхнэр заяасан. Vнэхээр эхнэр, хүүхдээрээ гоёдог, бахархдаг. Би их царай муутай жүжигчин шүү дээ. Аав, ээжийгээ а.л.дчихаад, ах, эгч нар тусдаа гарчихсан хэцvv цаг vеvvд байсан. Тэр үед с.э.тгэлээр унаад, а.р.хи ууж явсан үе бий. Нуух юм байхгүй. Манай урлагийнхан бүгд мэддэг. 2013 онд эмийн дасалтай уушигны сvрьеэ туссан. Дорнодод тоглолтой явж байгаад бие муудаж ирээд, Хaлдвартын э.мнэлэгт э.м.чилгээ байхгүй гэдэг онош сонсож, ах, эгч нар маань гар, хөлийн үсэг зурж байлаа. Урлагийн буян харсан юм болов уу. Аав ээж минь ч харсан байх. Өөр юм хийх ёстой гэж цаанаасаа заяа нь харсан юм байлгүй босоод ирсэн.

Тэр жил “Хvй долоон худаг”-т урлагийн ажилтнуудын баяраар наадам болж байсан. Тэр үйл ажиллагаанд “Шилмэл загвар” агентлагийн мисс Хулангоо, Ган-Эрдэнэ гэдэг хоёр эмэгтэй ирж, миссийн т.э.мцээнийг нь шvvж байсан. Ган-Эрдэнэ нь манай эхнэр. Анх хараад ямар гоё эмэгтэй вэ. Ийм гоё эмэгтэй байдаг юм уу гээд л биширсэн. Үнэхээр гоо үзэсгэлэнтэй байсан. Надад ийм хүн заяахгүй гэж боддог байсан. Эр хvний замын хvзvv урт гэж. Б.у.рхан хамгийн хайртай хүүхдүүдээ урлагийн хүн болгодог гэж ярьдаг шүү дээ. Тиймээс б.у.рхны хайртай хөвгvvдийн нэг юм болов уу. Сайхан бvсгvйтэй суугаад маш их юм ойлгосон. Ууж идэхээ больсон.

 

2016 онд хvvтэй болсон. Маш их шагналууд авсан. “Жаргалтай явна хосоороо” тоглолтоор явж байгаад, Архангай аймагт 13 хvн цаснаас аварч “Онцгой байдлын албаны төлөө-3 одон, Залуучуудын холбооноос “Эр зоригийн алдар, Баянзvрх дvvргийн хvндэт иргэн гэх мэт шагнал авч байсан. 2016 он миний хувьд гоё жил байсан юм. Түүнээс хойш их урамшиж, “Комеди театр”-аараа дамжуулж ард иргэдээ соён гэгээрvvлж, гоё гоё контентууд хийх ёстой юм байна гэж ухаарсан. Гишгэсэн мөртэй байх ёстой гэж бодож явдаг болсон.

 

-Та хоёрын нэг гэрт орсон түүх бас сонирхолтой. Одоо гэрээ өргөжүүлэх бодол байна уу?

-Бид хоёр Цагаан сарын үеэр телевизийн нэвтрvvлэгт ороод 400 мянган т.ө.грөгийн цалин аваад, цалингаараа тогоо, будаа агшаагч гээд ойр зуурын юм аваад тусдаа гарсан. Бас хамаатнуудынхаа хэрэглэхгvй байгаа тавилга зэргийг нь авч тvр ашиглаж байсан бол одоо бүх тавилгаа шинэчилсэн. Анх гэр бүл болсон газраасаа буюу Дамбын рашааны ойролцоо хашаа байшиндаа амьдарч байгаа. Ойрын хугацаанд эндээ л а.м.ьдрах бодолтой байна.

-Цаашид ямар уран бүтээл туурвихаар төлөвлөөд байна вэ?

-Уг нь 2020 онд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. “Хотоо чимцгээе-2”-ийг хийнэ. Мөн “Монгол хүн байна даа” –г хийнэ. Бас бvрэн хэмжээний хоёр кино дээр ажиллах гэж байна.

Сайхан гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэе.

Эх сурвалж:News.mn

Холбоотой мэдээ