Сайед Моллайныг медаль авах үеэр мэндэлсэн хүүд Мөнхмолом нэр өгчээ

2021-08-06 91

 

Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын тамирчин Сайед Моллай токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэж Монгол түмний бахархлыг төрүүлсэн билээ.

Түүнийг мөнгөн медалийн төлөө барилдаад, давах тэр агшинд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн иргэн н.Алтантөр Б.Оюунгэрэл нар шинэ хүнээ өлгийдөн авчээ.

А.Мөнх-Амгалан, А.Мөнх-Эрдэнэ, А.Мөнх-Оргил гэх гурван хүүтэй айлд ийн дөрөв дэх хүү мэндэлж, тэд хүүдээ Мөнхмолом гэх нэр хайрласан байна.

Аав, ээж нь хүүгээ Моллай хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ.

нялх хүүхэд болон дотор гэх мэтийн зураг байж болно

Холбоотой мэдээ