ТУУЛ ГОЛД ЖИВСЭН ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ БУРГАСАНД ТЭЭГЛЭСЭН БАЙХАД НЬ ОЛЖЭЭ

2021-08-06 149

Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат долоон иргэн “Туул” голын эрэг дээр амарч байснаас нэг хүн голын усанд сэлэхээр ороод живжээ. Энэ тухай дуудлагыг 2021.07.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /39 настай, эрэгтэй/-ыг 08.05-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Иргэн Б-ийн цогцсыг /осолдсон газраас хойд зүгт 75 км-т/ Бүрэгхангай сумын Дэрст багийн Тул харайдаг гэдэг газраас 08.05-ны өдрийн 15:24 цагт “Туул” голын бургасанд тээглэсэн байсныг олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Холбоотой мэдээ