ГОЛЫН ЭРЭГТ ТОГЛОЖ БАЙСАН ХОЁР ХҮҮХДИЙН НЭГ НЬ ГОЛД ЖИВЖ АМИА АЛДЖЭЭ

2021-08-05 105

Сүүлийн үед үер, усны ослоор амь насаа алдах хүмүүсийн тохиолдол нэмэгдэх хандлагатай болсон. Тэгвэл ахин нэг харамсалтай хэрэг гарсан нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн “Сүүл толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/ “Хангах”-ын голын эрэгт 2 хүүхэд тоглож байгаад 1 хүүхэд нь живсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг хийж, 12:35 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн И /7 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргасан байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулан, гол усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Холбоотой мэдээ