ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДСЭН АНХНЫ МОНГОЛ ЖҮДОЧ М.УРАНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ

2021-07-31 133
БАРИМТ 1М.Уранцэцэг нь Олон улсын хэмжээний мастер цолтой, хамгийн хөнгөн жин болох 48 кг-д барилддаг.
БАРИМТ 2Тэрбээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас гаралтай.
БАРИМТ 3Аав Мөнхбат нь аймгийн начин цолтой. Багаасаа аавыгаа даган барилддаг байжээ.
БАРИМТ 4М.Уранцэцэг өдгөө 31 настай.
БАРИМТ 5Тэрбээр Цагдаагийн академийн шилдэг сонсогчдын нэг байсан.
БАРИМТ 6Багийнхаа тамирчин болох хүслийг биелүүлэхийн тулд хотод ирж, нийслэлийн 38-р сургуульд сурчээ.
БАРИМТ 7Анх Спортын төв ордонд боксоор хичээллэдэг байсан ч жүдогийн бэлтгэл хийж буй тамирчдыг хараад энэ төрлөөр хичээллэхээр шийдэж байжээ.
БАРИМТ 8Гиннессийн номонд бичигдсэн Монголын анхны тамирчин болов.
БАРИМТ 9М.Уранцэцэг 2006 онд “Женко” клубын тамирчин болжээ.
БАРИМТ 10Хамгийн анх 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан.
БАРИМТ 11Мөн 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болж байжээ.
БАРИМТ 12М.Уранцэцэг Белград хотод болсон Дэлхийн оюутны спортын их наадмы мөнгөн медаль хүртсэнээр Монголын жүдочид анх удаа Универсиад их наадмаас гурван медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13Анх Универсиад их наадмаас медаль авахад нь дасгалжуулагч нь хамгийн түрүүнд  Х.Баттулга гишүүнтэй Сербиэс утсаар холбогдож баяр хүргэж байжээ.
БАРИМТ 14Тэрбээр 2012 онд болсон “Их дуулга”-д оролцохдоо Казахстан, Аргентин, Унгарын бөхчүүдийг ялж, хүрэл медалийн эзэн болсон юм.
БАРИМТ 15Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн жиндээ түрүүлж, Азийн аварга болсон.
БАРИМТ 16М.Уранцэцэгийн ээж Цэрмаа багш мэргэжилтэй бөгөөд хамгийн сайн дасгалжуулагч нь аж. Түүнийг жингээ барихад тусалж, сэтгэл зүйн талаар байнга дэмждэг юм байна.
БАРИМТ 17Тэрбээр жүдочидоос Х.Цагаанбаатарыг хүндэлдэг бөгөөд “Цагаанаа ахын хурц дайчин, ухаалаг барилдааныг шимтэн хардаг” гэжээ.
БАРИМТ 18Харин түүнийг 2012 оны олимпод оролцоход МУГТ Х.Эрдэнэт-Од дасгалжуулсан юм.
БАРИМТ 19Лондонгийн олимпийн наадамд тэрбээр 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг Аргентиний тамирчин Пауло Паретод торгуулийн юүко үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 20Тэрбээр Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Европ тивийн есөн удаагийн аварга, шилдэг тамирчин Алина Дюмитрутай цаг сунган барилдаж, цаг өндөрлөхөөс зургаахан секундын өмнө вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн ч М.Уранцэцэг дагах барилдаанд барилдах боломжтой болсон юм. Харамсалтай нь торгуулийн барилдаанд манай тамирчин хоёр удаа торгуулж, юүко үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн.
БАРИМТ 21М.Уранцэцэг нэг сарын өмнө “Булган сүүлтэй Будапешт”-ын дэвжээнээс ДАШТ-ий дөрөв дэх медаль ба хошой хүрэл медалиа авсан юм.
БАРИМТ 22 Тэр шувууны дүрстэй шаазан цуглуулах дуртай, шувуунд их хайртай нэгэн.
БАРИМТ 23Тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын эмэгтэй тав дахь тамирчин, хоёр дахь жүдочин болж байна.
БАРИМТ 24Түүний нөхрийг Г.Төрмөнх гэдэг, таэквондогийн тамирчин. 

Холбоотой мэдээ