Өчигдөр орой тэр намайг хананд шахаад, багалзуурдсан

2020-10-10 2045

Өнөөдөр миний төрсөн өдөр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Урд шөнө бид хэрэлдсэн, Энэ нь анхных байв,
Тэр намайг гомдооохоор хэрцгий үг их хэлсэн.
Тэр харамсаж байгааг би мэдэж байна, үнэхээр гомдооно гэж хэлээгүй
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг бэлэглэсэн

Өнөөдөр надад цэцэг бэлэглэв.
Өнөөдөр бидний ойн баяр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Өчигдөр орой тэр намайг хананд шахаад, багалзуурдсан
Яг л хар дарсан зүүд шиг.
Үнэхээр болсон гэдэгт итгэж чадахгүй байна.
Өглөө босоход хамаг бие минь хөхөрч, хөндүүрлэсэн байв.
Тэр харамсаж байгааг би мэдэж байна
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг бэлэглэсэн

Өнөөдөр надад цэцэг бэлэглэв.
Өнөөдөр эх үрсийн баяр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш.
Өнгөрсөн шөнө тэр намайг дахиад зодсон.
энэ удаа өмнөхөөсөө илүү хэрцгий байсан.
Хэрвээ би түүнийг орхивол, би юу хийх вэ?
Хүүхдээ яах вэ?
Мөнгөгүй яах вэ?
Би түүнээс айж байна, орхиж явахаас эмээж байна.
Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна.
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг бэлэглэсэн.

Өнөөдөр надад цэцэг бэлэглэв.
Өнөөдөр маш онцгой өдөр байлаа.
Энэ өдөр миний ажил явдал болсон.
Өнгөрсөн шөнө тэр намайг хөнөөсөн юм.
Тэр намайг амь тавьтал зодсон.
Хэрвээ зориглож чадсан бол
Зүрхлээд түүнийг орхисон бол
Өнөөдөр би …цэцэг авахгүй байсан.
#гэр_бүлийн_хүчирийлэлийн_эсрэг_хэн_бүхэн_дуугаа_нэгтгэх_хэрэгтэй
#эмэгтэйчүүд #хүүхдүүд #далд_байдалд_өртсөөр_нуусаар_хорвоогоос_хальсаар 😢

Холбоотой мэдээ