Ж.Мөнхбат агсны олимпын мөнгөн медалийг зүүж “NHK”-телевизийн нэвтрүүлэгт оролцжээ

2021-07-19 132

Өчигдөр /2021.07.18/ мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё өндөрлөж, Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга, Монгол улсын гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал нэг ч уналгүй 45 дахь түрүүгээ авсан.

Ингээд уламжлал ёсоор Хакухо М.Даваажаргал Японы “NHK”-телевизийн спорт нэвтрүүлэг “Sundays sport”-д шууд оролцож, сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрээр энэ үеэрээ, Ж.Мөнхбат агсны Мексикийн олимпиос авсан мөнгөн медалийг зүүж оролцсон бөгөөд, “Аавдаа амласан амлалтаа биелүүлсэндээ сэтгэл хангалуун байна” хэмээжээ.

Холбоотой мэдээ