Хуралдаа суудаггүй албан хаагч нарыг халж, цалинг 20%-иар бууруулна

2020-10-09 71
Нийслэлийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөн  энэ сарын  6-ны өдөр болсон юм.  Тус зөвөлгөөнөөр  шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалсан албан тушаалтнуудын цалинг 3 сар 20 хувиар бууруулж, хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал  6 албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх, 15 албан хаагчийн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдууллаа. Нийт 23 албан хаагчид захиргааны арга хэмжээ авсан гэдгийг  НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэсээс  мэдээллээ.

Холбоотой мэдээ