Хүүхэд хоолоо асгаад байдаг ийм учиртай байх нь

2020-10-09 206

Хүүхэд бүр заяач тэнгэртэйгээ хамт төрдөг бөгөөд мөнөөх тэнгэр хүүхдийг хазайхад нь түшиж халтирахад нь тулж хүн болгодог аж. Гэтэл эрт цагт нэг баян айлын айхтар цэвэрч, цээрч хатан хүүхдийнхээ хөлийг шороонд, гарыг тосонд хүргэхгүй арчиж зүлгэн асарч халамжилдаг байжээ. Идэж уух юмнаас нь илтэс үртэс ч газар унагахгүй тул заяач нь өлсөж харангадаад өөр айлын нялхасын асгаж цутгасан будаа цагаанаас хүртчихээд ирэх хооронд хүүхэд нь эндчихсэн байсан юм гэнэ билээ. Хүүхэд хоол ундаа асгаж цутгаж байж өөрөө идэж ууж сурдаг, ингэхдээ заяачийгаа хооллож байдаг гэнэ… Битгий загинаж байгаарай буян үйлдэж байгаа нь тэр шүү

Холбоотой мэдээ