Төрсөн эцэг нь 21 настай охиноо хүчиндсэн хэрэг гарчээ

2020-10-09 1340

Сүхбаатар аймгийн нэгэн суманд 21 настай охиноо хүчирхийлсэн хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 7-нд тус сумын цагдаагийн хэлтэст ирсэн дуудлагын дагуу хэргийг шалгахад, хохирогчийн эцэг болох 54 настай иргэн Ц уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Сүүлийн жилүүдэд охидыг төрсөн эцэг нь бэлгийн хүчирхийлэлд оруулдаг талаар нийгмийг цочроосон хэргийн мэдээлэл ар араасаа гарсаар байна. Охид ихэвчлэн гэр бүлийн хамаарал бүхий этгээддээ хүчирхийлүүлдэг тоо баримт бий. Бэлгийн хүчирхийллийн 80 орчим хувь нь охидын итгэлийг олсон хамаатан садан болон эцэг нь үйлдсэн байдаг аж.

Харин төрсөн охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 12-20 жилийн хорих ялаар шийтгэдэг байна. Хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нь далд нуугдмал байдлаар үйлдэгддэг, насан туршид хохирогчийн бие, сэтгэл зүйд хар толбо үлдээдэг хор уршигтай онцлог төрлийн гэмт хэрэг тул оногдуулах хуулийн хариуцлагыг чангатгаж, түүнийг олон нийтэд, хотын захын гэр хороолол, хөдөө орон нутгийн сумдын зорилтод бүлгийн хүмүүст хүргэж сурталчлах шаардлагатай байна.

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд сэтгэцийн хүнд хэлбэрийн нөлөөлөлд ордог бөгөөд сэтгэл санааны хувьд тогтворгүй, уур уцаар ихтэй,айдастай, стрессэд орсон, өөрийн үнэлэмжээ алдсан, эрүүл мэнд дорой, эзэрхэг түрэмгий зан авиртай, бэлгийн зохимжгүй гаж, зан үйл гаргадаг байна.

Эх сурвалж: www.urug.mn

Холбоотой мэдээ