Х.Нямбаатар: Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахаар ажиллаж байна

2019-12-14 299

Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нутгийн удирдлага түүнтэй холбоотой хэд хэдэн зохицуулалтыг өөрчилсөн. Тухайлбал, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний чөлөө цагт тэргүүлэгчид байна” гэсэн үнэт зүйлийн зохицуулалтыг өөрчилж, хүчингүй болгосон. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэд хэдэн органик хуулийн зохицуулалттай уялдуулж, ойрын үед батлахаар төлөвлөж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиуд, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэгтэй холбогдуулж өөрчлөхөөр яригдаж байгаа. Монгол Улсын Үндсэн Хуулийн 57 дугаар зүйлийн хоёр болон гурав дахь хэсэгт өөрчлөлт оруулсан. Энэ нь улсын болон орон нутгийн шинж чанартай хот байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэх зохицуулалтыг Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталсан. Үүнтэй холбоотойгоор Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахаар ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ