59 настай эмэгтэй, 8 настай эрэгтэй хүүхэд гэртээ нас барсан байдалтай олджээ

2020-10-09 250

Баянзүрх дүүргийн 22-р хороонд 59 настай эмэгтэй О, 8 настай эрэгтэй Т нар гэртээ нас барсан харамсалтай явдал өчигдөр болсон байна.

Тухайн айл өрхөө гялгар уутаар бүтээсэн, яндангаа авсан байдалтай байсан бөгөөд хөрш айлынх нь хүн 15:25 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг хэллээ.

Тухайн иргэд угаартсан эсэх талаар албаны хүмүүс тодорхой хариулт өгөөгүй байна.

Холбоотой мэдээ