Нэгдүгээр эмнэлэгт “Алуурчин herbalife” тогтмол хэрэглэж байсан эхнэр нөхөр хоёр яг ижил өвчний оноштой, хагас жилийн дараа нас баржээ

2020-10-08 153
Судлаачид хүнс­ний нэмэлт бүтээг­дэхүүнүүдэд хориотой эм бэлдмэл хэрэглэж байгааг, хүний биед сөрөг нөлөөтэй болохыг баталчихсан эрин үед бид амьдарч байна. Өнөөдөр сүлжээний бизнес гэгдээд байгаа “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх маш олон бодисууд байгааг тогтоосон байдаг.Өнөөдөр энэхүү сүлжээний улмаас олон хүн эрүүл мэнд, мөнгөөр хохироод байгаа билээ. Тийм ч учраас Хербалайф хэмээх энэхүү пирамидын луйврыг олон улсад хориглоод байгаа. Өөрөөр хэлбэл Хербалайф нь пирамидын луйвар болох нь ч батлагдсан бөгөөд пирамидын бизнес нь өөрөө хэрэглээд хохирсон ч бай хамаагүй мөнгө олохын тулд дараагийн хүмүүсээ ямар ч аргаар хамаагүй элсүүлдэг. Богино хугацаанд их ашиг олох л зорилготой мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ялгаагүй луйвар юм. http://www.herbalifepyramidscheme.com/ сайтад Хербалайф нь ашгийн төлөөх пирамид хэлбэр бүхий сүлжээ гэдгийг хэлээд тайлбарлаад өгсөн баримт нотолгоо жишээнүүд хангалттай байна. Үүнээс чухал эмзэглүүлэхээр зүйл бол хэрэглэгчдийн эрүүл мэнд юм. Тухайлбал Хербалайфыг гурван сар хэрэглэсэн бүсгүй биедээ гарсан өөрчлөлтийг хэлж, сэрэмжлүүлсэн байгаа юм. Стелла Чуа гэх бүсгүй 3 сарын турш “Herbalife”-ийг хэрэглэхэд хүссэн хэмжээндээ хүртэл турсан байна. Үүндээ сэтгэл хангалуун байсан ч бүсгүйн арьс нь биржгэр болохын зэрэгцээ амархан ядардаг болсон байна. Тэрбээр Хербалайфыг хэтэрхий их сурталчилж, сөрөг талыг нь гаргахгүй байсан болохоор итгээд хэрэглэсэн боловч сөрөг үр дүн гарсан болохоор өөрийнхөө туршлагыг хуваалцсан нь энэ. Гэхдээ олон улсад эрүүл мэндээрээ хохирсон хүн маш олон байгаа бөгөөд эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөтэй гэдгийг дараах байдлаас харж болно. Тийнхүү /herbalife-bad-effects.blogspot.com/ сайтад Хербалайфын сөрөг талыг ийнхүү бичжээ. Хамгийн эхлээд дотор эрхтэнг гэмтээж эхэлдэг. Зарим төрлийн цай нь ам цангуулж, хуурайшуулдаг. Детокс бүтээгдэхүүн нь ам ихээр цангуулдаг тул тэр хэмжээгээрээ шингэн их хэрэглэхийг шаарддаг. Хербалайфын бүтээг­дэхүүнүүд нь кофейн агуулдаг бөгөөд энэ нь зүрхний хэм алдагдуулдаг. Ялангуяа цайнд кофейн ихээр агуулдаг бөгөөд цайг тогтмол ууснаар зүрхний судас нарийсдаг.Мөн Хербалайфын бүтээгдэхүүнийг хэрэг­лэж эхэлж байгаа ихэнх хүний дотор муухайрах, толгой эргэх, толгой өвдөх, ханиад хүрэх, өвчин амархан тусах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Гэвч Хербалайфын пирамидын луйварт нэгэнт орсон нөхөд “Биед чинь олон жил хуримтлагдсан хор гадагшлахдаа ингэдэг юмаа. Бүтээгдэхүүнээ үргэлжлүүлж хэрэглээрэй л гэдэг. Үнэн хэрэгтээ таны бие хорыг хүлээж авахгүй, гадагшлуулахыг хүсэж байгаа дохио юм. Биеэс хор гадагшилж байгаа гэж тайлбарладаг ч энэ нь таны биед тохирохгүй гэдгийг илэрхийлж байгаа нэг хэлбэр. Ихэнх бүтээгдэхүүн нь донтуулагч, сэргээгч агуулсан байдаг бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг дахин хэрэглүүлэх бизнесийн явуургүй аргын нэг. Дан Хербалайфын бүтээгдэхүүнийг хэрэг­лээд хэсэг хугацааны дараа жимс, жимсгэнэ, хоол идэхэд дотор муухайрч, өргөн хэрэг­лээний зарим хүнсний бүтээгдэхүүнээс харшил өгдөг. Ингэснээр хүн өмнө нь иддэг байсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй болж улмаар Хербалайфын бүтээгдэхүүнд дон­тохоос өөр аргагүйд хүрдэг. Ийм олон сөрөг нөлөө гарах шалтгаан нь Хербалайфын бүтээг­дэхүүнүүд кофейн, хар тугалга, шинжилгээгээр батлагдаж, нотлогдоогүй эм болон эмийн ургамал найрлагад нь орсон байдаг талаар http://www.ehow.com/facts_4963945_what-dangers-Hherbalife… сайтад бичжээ.
Херфалайб хэмээх энэхүү биологийн идэвхит бүтээгдэхүүнийг 1000 хүн тутмын 900 тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг бүртгэжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага Америкт судалгаа хийхэд биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэдэг 10 000 хүн тутмын 2500 нь эрүүл мэндээрээ хохирч, 100 гаруй хүн нь нас барсан тохиолдол илэрчээ. “Неrbalifе”-ын зарим бүтээгдэхүүн эфедриний орцтой байдаг. Эфедриний орцтой биологийн идэвхит бүтээгдэхүүн нь бусад бэлдмэлээсээ хохирогчоороо тэргүүлж 1000 хүн тутмын 900 тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг бүртгэжээ.
Ийм л хорыг өнөөдөр Монголчууд өндөр үнээр худалдан авч байна. Хэрэглэх эсэх нь таны сонголт гэлээ ч сүүлийн жилүүдэд энэ хороос болж, гэр бүлээрээ сүйрч байгааг эмч, судлаачид хүртэл анхааруулж эхлээд байгаа юм. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж буй Анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулганы хэлж байгаагаар, сүлжээний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн өвчтөнүүд эмнэлэгт хандах нь олширчээ. Түүнийг 2005 онд улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байхад 45 настай эрэгтэй хүн нойр булчирхайн толгойн хэсгийн хавдар гэсэн оноштой иржээ.Тэр хүнд эмчилгээ хийсэн боловч өвчний байдал эцсийн шатанд хүрчихсэн байсан учраас нас барсан юм. Энэ явдлаас хойш 6 сарын дараа эхнэр нь яг адилхан оноштой ирээд удалгүй нас барсан байна. Нэг гэрийн хоёр хүн ижилхэн оноштой, адил өвчнөөр нэг жил нас барна гэдэг сонин тохиолдол санагдаж, эмч Б.Эрдэнэбулган эхнэртэй ньнас барахаас нь өмнө ярилцжээ. Гэтэл эхнэр нөхөр хоёулаа 2 жилийн турш Herbalife-ийн бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэсэн гэжээ. Тухайн үед нэрд гарч байсан сүлжээний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хоёулаа хэрэглэж байсан нь ийнхүү нэгэн гэр бүлийг сүйрүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлжээ. Ямар ч нөлөөгүй сүлжээний бизнест олон монголчууд маань итгэж мөнгө төгрөгөөрөө, цаг хугацаагаараа, эрүүл мэндээрээ хохирч байгаад Б.Эрдэнэбулган эмч харамсан өгүүлсэн юм. Тэгэхээр одоо эмч нарынхаа үгийг сонсож, нэн даруй шинжлэх ухаанаар батлагдаж, нотлогдоогүй, сүлжээний эм бэлдмэлийг яаралтай цэгцлэхгүй бол “Herbalife” олон монголчуудын амь насаар тахил өргөөд дуусах бололтой. Эх сурвалж: Хориотой сонин

Холбоотой мэдээ