Поророгийн хөшөөг 12.5 тэрбум төгрөгөөр барина

2020-10-08 34
Пороро хоч авсан нэр дэвшигч Л.Байгал Чингэлтэй дүүргийн сонгогчидтойгоо уулзахдаа Эрх чөлөөний талбайд Поророгийн алтан хөшөө барих төлөвлөгөөгөө таницуулсан байна. Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй гэгээлэг сайхан газар болгоно хэмээн нэр дэвшсэн тэрбээр Эрх чөлөөний талбайг Поророгийн талбай болгохоор сэтгэл шулууджээ.
Поророгийн хөшөө нь 81 тохой өндөр байх бөгөөд поророгийн талбай нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан газар байх гэнэ. Энэ хөшөөндөө 12.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа аж.
Эх сурвалж: Minfo.mn

Холбоотой мэдээ