Г.ЗАНДАНШАТАР ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБООНД 90 САЯ, СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБТ 80 САЯ ТӨГРӨГИЙГ ТУС ТУС ӨГЧЭЭ

2020-10-07 69

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болохоос нэг сарын өмнө УИХ-ын тамгын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй томоохон мөнгөн дүнтэй хэд хэдэн гэрээг байгуулсан байна. Эдгээрийн дотор “Гурван арван нэг сэтгүүлчдийн клуб” гэх ТББ багтаж байгаа бөгөөд УИХ-аас тус газартай 80 сая төгрөгийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, тус ТББ-ын Худалдаа хөгжлийн банк дахь холбогдох данс руу мөнгийг шилжүүлжээ. Ашгийн төлөө бус уг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захиралаар Батсүх овогтой Даваатогтох бүртгэгдсэн байна.

Мөн 2020 оны 5-р сарын 29-ны өдөр УИХ-аас Монголын телевизүүдийн холбоо ТББ-тай гэрээ байгуулж 90 сая төгрөгийг шилжүүлжээ.

М.Уламбаяр захиралтай тус ТББ-ын хувь эзэмшигч гишүүдээр ТВ5-ын захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, UBS ТВ-ийн захирал Л.Балхжав, 25-р суваг тв-ийн үүсгэн байгуулагч З.Алтай тэргүүтэй хүмүүс бүртгэгдсэн байна.

Томоохонд тооцогдхуйц эдгээр телевизүүдийн эзэд сонгуулийн сурталчилгааны төлбөрөө ийнхүү УИХ-аас гаргуулан авсан байж болзошгүй байна.

УИХ-ын Төсвийн Ерөнхийлөн захирагч Г.Занданшатарын тухайд энэ мэт гэрээг хийснээрээ Төсвийн тухай хуулийн “6.4.2.төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” заалтыг зөрчсөн байх магадлалтай байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Холбоотой мэдээ