УЕПГ Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж, Монголд авчрахаар хөөцөлдөж эхэлжээ

2020-10-07 97

Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ) олны анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр /2020.10.07/ мэдээлэл хийлээ.

Энэ удаад УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Д.Дашмаа мэдээлэл өгсөн юм. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл 22 хувиар буюу хамгийн өндөр хувиар буурсан. Мөн хүүхдийн хүчирхийлэл 2,5 дахин буурсан гэж мэдээллээ.

Үүнээс гадна “Жи тайм”-ын гэх тодотголтой хэргийг шүүхээр шийдсэн. “Жи Тайм”-ын Гүйцэтгэх захирал Э.Оюунчимэгт таван жилийн ял оноож, 11 тэрбум төгрөг гаргуулах шийдвэр гаргасан гэж мэдээллээ.

“Жаст” группийн Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байгааг тэрбээр мэдээлэлдээ дурьдав.

Мөн НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа, түүнийг Монголд авчрах асуудлыг хөөцөлдөж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэдэг мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ